АрилжааFX

ECN Валют арилжааг цахим харилцаагаар

OTC Харилцагчид ѳѳр хоорондоо шууд арилжаанд орох

eFX = ECN + OTC

Хѳрвѳх чадвар, сонголт

Валют арилжааны шилдэг банкнууд, ББСБ–ууд, томоохон ААН–үүд нэг системд холбогдсоноор Улаанбаатар Боурсын АрилжааFX платформ хамгийн сайн хѳрвѳх чадвартай, ханшийн ѳргѳн сонголттой биржийн бус валют арилжааны системийг үүсгэсэн. Манай харилцагчид энэхүү сонголт, хѳрвѳх чадварыг ашиглан валют арилжааны хэрэгцээгээ цаг тухайд нь, түргэн шуурхай гүйцэтгэдэг. Та харилцагч болсноор бусад харилцагчдын захиалгыг биелүүлэх, ѳѳрийн санал, захиалгыг бусдад санал болгох, дилерүүд болон трейдрүүдтэй шууд арилжаанд оролцох боломжтой.

Хурд

Та нэгэн зэрэг дилер, трейдр, ААН, иргэд гэсэн дѳрвѳн ѳѳр тѳрлийн зах зээлийн оролцогчидруу шууд хандах эрхтэй. Тѳдий хэмжээний талууд таны валют арилжааны санал, захиалгыг ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳн биелүүлэх болно. Ѳрсѳлдѳѳн гэдэг бол сонголт ихтэйг илэрхийлнэ. Тэгэхээр танд валют арилжааны шийдвэр гаргахад туслах хурдыг бид санал болгож байна.

Нээлттэй систем

АрилжааFX системийг валют арилжааны хэрэглээ, хэрэгцээтэй зах зээлийн оролцогч бүрт зориулж бүтээсэн. АрилжааFX гадаад валютын зах зээлийг хүн бүрт нээлттэй болгосон тул та манай системд харилцагчаар бүртгүүлэхэд л хангалттай. Ингэснээр таны валютын үйл ажиллагаа, оролцоо, бизнесийн байр сууриас үл хамааран хамгийн боломжит ханш, хѳрвѳх чадварыг олох боломжтой.

Арилжаа, арилжааны хэлцэл

АрилжааFX бол валют арилжааны тѳгс шийдэл. Эрэлт, нийлүүлэлтийн огцом хомстолтой орчинд ч хѳрвѳх чадварыг зохистой, боломжит түвшинд байлгах холимог горим, тѳрѳлжсѳн оролцогчидтой. Бид арилжаанд орох хурд, нээлттэй байдлыг дээд түвшинд хүргэсэн UX шийдлийг мэргэжлийн оролцогчдын санал, хэрэглээн дээр үндэслэн танд зориулж бүтээсэн болно.